Өнөөдөр нөгөө би зүгээр байхад хүмүүс намайг зүгээр байлгадаггүй өдөр байлаа. Өглөө эртхэн номын санд очоод орой болтол сууя гэж бодоод амьхандаа эрт гарсиймаа. Номын санд орж ирээд суув уу үгүй юу, мессенжерт хальт таньдаг монгол хүүхэн орж ирсэнээ, 2 долоо хоногийн өмнө өөртэй нэг газар нь таарахад намайг эвгүй аашилсан гэж гоморхож энэ тэр, тэрүүндээ есөн шидийн шалтаг бодоод олчжээ. Бодвол 14 хоног бодсийн байлгүй. Эгээ л чи тэрэнд хайртай болохоороо, намайг тэрэнтэй хардаад надад дургүй юм уу гэх нь халаг. Угаасаа тэгж бодоод байгаа нь илт байсан л даа. Миний сэтгэл санааг бол шууд мэдрээд, ойлгоод, надад яриад, намайг яах ёстойг минь заахнээ. Хөх инээд, улаан зэвүү хоёр зэрэг хүрэв. Тэрнийхээр бол ганцаараа мань мэт шиг хүн заавал нэг хүнд дурлаж мурлачихсан, тэрнийхээ төлөө гэмгүй нэг бүсгүйд есөн шидийн ааш гаргаж байж магадгүйн байна л даа. Өөрөө тэгдэг л юм байгаа биз, хүсээд байгаа хариуг нь хэлээд байхад, өмнөөс хачин хачин юм яриад байхаар нь хэдэн хатуу үг чулуудав. Одоо яая гэхэв дээ, хүн зүгээр байхад зүгээр байлгахүй. Хүн бүр адилгүй, хүлэг бүр жороогүй гэдгийг ойлгоосой доо.
Үдээс хойш хоол идэж ирчээд, за жаахан үр бүрээлтэй сууя даа гэтэл монголд байдаг танил эгч бас чатанд орж ирээд, энэ хавьд байдаг дүү нь цагдаатай холбоотой хэл аманд орооцолдлоо. Яах уу, ийх үү хэлээч гээд. Ядаж байхад давж заалдах хугацаа нь өнөө маргаашгүй дуусах болчихсон. Манайхан нээрээ амар шүү, хоолойд нь хутга тулгахгүй л бол тааваараа явж байгаад хамаг юмныхаа хугацааг тулгадаг. Сандарсан би сүүлдээ мэддэг орос хэл дуусангуут энд хуулиар сурдаг залуугаас зөвөлгөө авдаг баатар болж энэ тэр баахан явав. Тэгээд жаахан зүг чиг гарах шиг болсон. Яг тэгээд дуусаж байтал, маргааш өглөө эрт ажиллах болоод, сургуульд аваачиж өгөх ёстой бичиг баримтаа маргааш хүргэж чадахгүй болохоор нь хүнээр хүргүүлэх гээд нөгөө хүндээ аваачиж өгөхөөр гарaваа. Замаараа найзынхаа хүүхдийн явдаг цэцэрлэгээр орж хүүг нь хармаар санагдаад. Орж очоод жаахан нялуурчихсан чинь нөгөөх чинь ахыгаа дагаж гэртээ харихгүй, надтай явна гээд хүзүүдчихийн. Нөгөө хүүхдээ төөрүүлэх гэж тэр хавиар бага зэрэг жүжиг тоглолоо шд.
Дараа нь тэрний ээж нь дэлгүүр хаатал цаг гаран дэлгүүрээр явж хувцас авъя хань болооч гэхээр нь хамт явсан чинь хувцас авах тэр нь биш, би өмд цамц хоёр авах болоод, кассан дээр төлөх гэсэн чинь карт болдоггүй гэнээ. Бас л эвдэрцийн байх даа, эсвэл нэг газраас гэнэт баахан мөнгө татчихлаа даа гэж гол харлаад, нэгтээ авна гэчихсэн хүн чинь зээлийн картаа өгсөн чинь бас болдоггүй. Тэрхэн хооронд яачив ийчив, хаа нэгтээ төлөх байсан мөнгөө мартаад тэр нь явсаар байгаад хамаг картаа хаалгачиж байгаан байх даа гээд наян юм бодсон зогсож байсан чинь кассчин хүүхэн тав зургаан удаа оролдсоныхоо дараа сая нэг юм "Уучлаарай, манай кассны аппаратнууд өнөөдөр сааталтай байгаа. Таны картанд биш манай автоматад байгаан, өмнө нь бас зөндөө үйлчлүүлэгч ингэсэн" гэж балайрдгийн.
Дараа нь найзындаа хоол идсэн чинь хүү нь угаагаад өнөөдөрхөн өмссөн сайхан цагаан цамц, саарал өмд хоёр дээр минь улаан манжингийн салатаар модерн зураг зураад өгөхийм даа, дүрсгүй хог шүү. Эдний хүүхэд нь намайг түр ороод гарахаар дагаж уйлаад, удаан хамт байгаад явахаар гарахаар нээх хөөрхөн баяртай гээд үлддэгийн. Тэгсэн ээж нь өнөөдөр "манай хүүхэдтэй богино хугацаагаар битгий уулзаж бай" гээд аймаар хатуу шаардлага тавьдаг байна шд. Aa өнөөдөр оройтсон ч гэсэн баннхоф дээрээс такси барилгүй хоёр зээрдээрээ гэртээ ирчихсээн. 3.50 евро хэмнээск. Өөрийгөө магтав дотроо. Өнөөдрөөс дулаараад, бороо багахан шиврээд, гадаа гоё байсан.
Зиа сайн уу тав дээрх бүртгэлээ устгаад хаячихлаа. Ямар ч байсан жил гаран хэрэглэсэн учраас хүндэтгэл үзүүлээд сүүлийн судалгаанд нь үнэн зөв сэтгэл жүрхнээсээ хариултуудыг болгоов. Анх нээрээ яах гэж ч сайн уу тавд орлоо доо. Аан тийн, дүү нар таны зургуудыг амархан үзэж баймаар байна гээд. Тэгээд ийш тийшээ явсан хамаг л өнгөтэй өөдтэй зургаа оруулдаг байв. Тэгсэн сүүлдээ манай дүү та фасебүүк гэгч рүү хүрээд ир. Юун сайн уу тав, наадахаас чинь энд шаал өөр юм байна гэхээр нь тийшээ орсон. Гэсэн манай дүү өөрөө бүх бүртгэлээ устгаа хаясан. Тэгээд ч сайн уу таваар зураг хөрөг харахаас хамаагүй илүү тихонлоог гэр оронд нэвтэрсэн тул гэрийнхэн ч хэрэглэхээ байсан. Бизнетвоурк дээрх бүртгэлээ устгаад хаячихлаа. Твиттерээ устгаад хаяъя (энэ зөв үү нэг сонин харагдаад байна?, твиттер устгах биш, тэр гээе орхие гэж байгаа үг зөв бичгийн дүрмийг зөв барьж уу?) гэж бодож байгаа. Фасебүүк байж байг дээ. Вимог нэг удаадаа үлдээе гэж бодоод байгаа. Одоо блогоо устгачихвал болох гээд байна даа. (Нээрээ юу?) Гэхдээ нэг бичдэг газартай байсан зүгээр санагддаг юм. Ганган хүнд гархи нэмэр гэж ер нь олон газрын бүртгэл энээ тэрээ гэнэт шал дэмий санагдав. Нөгөөдүүл нь дандаа инактив аа яджаахад. Хэзээнээс тэгж санагдлаа??? За хэн мэджээсийн. Нэг удаадаа энэ гуравтайгаа үлднээ цус. Нээрээ блогоо устгаж чадахгүй байхаа. Көөркий надад их хань болж байсан юм байгаан шүү. Гэснээс сүүлийн үед ч банжиг мяа болж дээ. Сонирхож шимтээд уншчих бичлэг өдөртөө тун цөөхөн тавигдана. Орж уншдаг блогчдын маань бичлэг оруулах тоо нь улам цөөрөөд л. Би өөрөө бичиж чадахгүй байж хүний бичсэнг баахан өөлөмтгий. Харин цөөрөөд байгаа сайн бичлэгүүд болон блогчдын орыг эзэлж байгаа блогчинцруудад ихээхэн сэтгэл дундуур. Нэг л их солонгос одууд шүтэн биширсэн жаахан хүүхдүүд байх шиг байгаан. Эсвэл энд тэндэхийн өнгөрсөн баларсан мэдээ хуулаад тавина. Нөгөөдүүлээ ядаж эхлээд он сарыг нь харчихгүй. Нээх их бүтэлгүй хайрын гансарсан ганирсан бичлэгүүд дийлэнх нь болсон. Мэдээж хүнд энэ талаар бичих хэрэгцээ байнаа. Цаг хэцүү, цахилдаг ургаагүй байхад би ч өөрөө бичиж явлаа. Гэхдээ юманд хэмжээ хязгаар гэж бий. Гуниад байвал гуниг дуусахгүй. Хүн өөрөө тэрнээс зүтгэж байж гардаг болохоос дуусахыг нь хүлээвэл хэзээ ч гардаггүй юм. Өнөөгийн Банжигийн өнгө төрх бол надад иймэрхүү л санагдаж байна. За тэгээд банжиг блогын өнгө төрх ирээдүйд ямархуу байх, болох нь блогчидоос шууд хамааралтай тул ингэсгээд орхие доо.
Өчигдөр орой Доктор Живаго үзээд, уйлаад уйлаад, асар их зовлон бэрхшээл туулаад, хайртай хүнээ амьд гэдгийг нь мэдэж байгаа ч хамт амьдрах аргагүй болоод, орь ганцаараа үлдсэнийхээ дараа найз нь юуны талаар шүлэг бичдэгийг нь асуухаад "Амьдралын тухай, энэ дэлхий ертөнц ямар сайхан болох тухай, ийм амьдралд дунд байна, амьд байна гэдэг ямар аугаа гайхамшиг болох тухай, амьдрах ямар сайхан гэдгийг бичдэгээ" гэж хэлнэ гэдэг... Яг дотроос нэг юм өмлөөд авч байгаа юм шиг, өмнөөс нь өө новшийн хорвоо гэж зүхэв.
Нөгөө л Маraria чинь. Соундтрэйк нь асар таалагдлаа. Үнэн гоё. Заавал сонсоорой

"Уншсан, уншиж буй хоёр ном хийгээд бас бус" цааш унших »
Өнөөдөр гэрлийн шил авах гээд Сатурн орлоо. Хуучин шатчихсан шил маань манайхны өдрийн гэрэл гэж хэлдэг шиг цагаан шил байсан юм. Яг тиймийг авах санаатай хайгаад олсонгүй. Нэг худалдагч дээр нь очоод:
- Ийм цагааныг хайж байгаамаа. Хаана байгааг нь зааж өгнө үү гэсэн чинь
- Европын холбооны (ямар ч хууль гэнэ үү, бүр гарсан он сартай нь хэлсээн) .... хуулиар наад гэрлийн шилийг чинь зөвхөн шарыг үйлдвэрлэдэг болсоон гэнэ.
"Хм, Европын холбоо чинь яасан сүрхий юм. Энүүхнийг хүртэл зохицуулдаг нь байх нь" ухааны юм бодоод, буцаж гэрлийн шилнүүд байсан булан луугаа очлоо. Надад гурван ширхэг шил хэрэгтэй байсан учир хоёроороо савлагаатайгаас нь нэгийг аваад, нэгээрээ савалгаатайгаас нэгийг авах гээд хайгаад олсонгүй. Буцад нөгөө худалдагч дээрээ очоод
- Надад энүүнээс гурван ширхэг л хэрэгтэй байгаамаа. Нэгээрээ савласан байна уу? гэж асуусан чинь
- Европын холбооны ямар ч гэнэ үү, бас нэг өөр хуулиар тэр шилийг хоёр хоёроор нь савладаг болсон гэсэн хачирхалтай хариу сонсов. "За за нэгийг нь далд хийчихээс дээ, запас байхад хэрэг ч юм уу" ухааны юм бодоод ахиад хоёроороо савалгаатайгаас нь нэгийг аваад эргэхдээ 40 Вт-ын шил, 60 Вт-ын шил байгаа хоёр тавиур дээр ижил 3.99 евро гэсэн үнэ бичсэн байгааг харав. Би "Эд нар яг нэгийх нь үнийг бичилгүй орхичиж" гэж бодонгоо "Нээх үнийн зөрөөгүй бол 60 Вт-ыг авсан ч дээр юм бол уу, арай гэгээтэй" гэж бодоод нөгөө худалдагчаас асуух гэснээ, адил үнэтэй байдаг нь бас нэг Европын холбооны хууль ч юм билүү гэсэн юм бодоод нилээн тээнэгэлзэнгүйгээр үнийн зөрөөг нь асуусан чинь хоёулаа ижил үнэтэй гэнэ. Харин европын холбооны хууль гэж хэлсэнгүй. Кассан дээр очиж мөнгөө төлөх гээд 6 евро гаргаж өгчөөд ахиад 2 евро эрээд зогсож байтал, кассчин бүсгүй аль хэдийн 2 цент хариулж өгч байна. Гайхаад асуувал нөгөө шил маань хайрцаг тус бүр нь 2.99 евро гэнэ. Энэ одоо бас европын холбооны дүрэм юм бол уу бүү мэд. Өндөр үнэ тавиад бага үнээр зарах нь. Ямар ч байсан европын холбоо гэдэг чинь сүрхий эд байдаг юм байна.
2010 оны Оскарт "Жулие ба Жулиа" киноны Жулиа Чайлдын дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчний ангилалд нэр дэвшиж байгаа Мэрил Стрип өмнө нь 16 удаа Оскарт нэр дэвшиж хоёр удаа Оскарын эзэн болсон жүжигчин юм. Бусад ихэнх жүжигчдийн хувьд Оскарт нэр дэвших нь томоохон амжилт, зорилго байдаг бол Мэрил Стрипын хувьд бараг тоглосон киноныхоо дүр бүрээр Оскарт дэвших нь ойлгомжтой байдаг гэж болохоор чадвартай, авъяаслаг жүжигчин."Мэрил Стрипийн Оскарууд болон нэр дэвшсэн бүтээлүүд" цааш унших »
Уул нь ч энэ хавиар орж гараад эргэлдээд л байсан л даа. Нэг хэсэгтээ юм хум бичих зав олдсонгүй ээ. Нэг бичихээ байчихаар бичих эвээ олохгүй ахиад баахан эргэлднээ. Нэг шалгалтандаа унаад баларсан юм болсон. Бичлүү яалаа, 4 сард дахин шалгалт өгнө. Тэрнээс өмнө бас хураалгах даалгавар, аман шалгалт энээ тэрээ байнаа байна, пөөх гэж, өвлийн амралт ингээд дуусаж байгаан байна л даа. Гурван долоо хоногийн дараа хаврын семестер эхлэх нь ээ. Саяын дөрвөн долоо хоног яасан хурдан өнгөрөө. Эхний долоо хоногт нүүдэл хийсэн, ханиад хүрсэн. Хоёр дахид нь ажилдаа явсан. Дундуур нь цагаан сар болоод хэдэн айл хэссэн. Бас хов живэнд анхаарлаа хандуулаад их нервтсэн. Миний талаар байсан учир нервтэхээс ч яахав дээ. Эрчүүд яасан их хов жив ярьдаг хүмүүс байдгийн гэж их гайхсан. Хаа хамаагүй нэг бүсгүйн "хэнтэй явсан" байж болох тухай яриа тэдэнд бас их сонирхолтой байдаг болтойм. Яриулж байгаа надад бөөлжис цутгамаар байсан. Уул нь тэдний хувьд тэс хөндлөнгийн нэгэн би "арван хүнтэй явсан ч" байсан падлийгүй байлтай. Гэсэн тэгж бодож болохгүй болтоймоо. Өөрийн толгой дээрх тэмээг хараагүй байж өрөөлийн толгой дээрх өвсийг хараx нь "хүн сүргийнхний" ихэнхд нь байдаг сул тал нь юм уу даа. Хэл амнаас үүдээд ер нь өөрийгөө тэдгээрээс зайтай байлгая гэж шийдсэн. Тэгээд ч тэртэй тэргүй ажлаас болоод тэндээс нүүчлээ, зай авагдах биз дээ. Сүүлийн долоо хоногт бас л бөөн ажил байлаа. Хэдэн ном уншихаар эхлүүлснээс нэгийг нь дуусгав. "Philadelphia"-г. "Mararia" гэдэг ном эхлүүлээд нээх хол явсангүй. Зохиогч нь Rafael Arozarena гээд Канарын арлын алдартай зохиолч л юм гэнэ. Бас "Kafka am Strand"-г эхлүүлээд цаашаа явуулаагүй байгаа. Учир шалтгаан нь түрүүний хагас сайны орой гэрлүүгээ явах унаагаа удаан хүлээх болчихоор нь ойролцоох номын дэлгүүрээр шагайгаад Khaled Hosseini-гийн "A Thousand Splendid Suns" гэдэг номыг авсан юм. Тэрнийгээ эхлүүлчихсэн чинь одоо гараасаа салгахгүй л байна. Энийг дуусгаж байж л дараагийнхаа номыг барьж авах байх даа. Тэрний өмнө Францын хувьсгалын тухай Spiegel-ын тусгай дугаарыг уншсан. Аа бас хэд хэдэн кино үзсэн. "Die Affäre", "Up in the Air", "Valentin's day". Иймэрхүү маягаар л амралт өнгөрч байна даа.
Өндөр тэнгэр эцэгтэй
Өргөн дэлхий эхтэй
Өнөр монгол түмэндээ
Урин цагийн түрүү,
Уртын дууны түрлэгтэй
Учран золгосны баяр
Хаврын тэргүүн сарын шинийн нэгний мэндийг хүргэе!
Биеийн хэмжээнээс эхэлнээ.
Өндөр :176
Жин: 65
Толгойн тойрог: мэдэхгүй
Хөхний тойрог: 92
Бэлхүүс: нарийн хэсгээрээ 79 (үнэнээ хэлчий яршиг зүгээр)
бүдүүн хэсгээрээ 90
Өгзөгний тойрог: 93
Хөлийн булчингийн тойрог: мэдэхгүй
Сая шалгалтын үеэр их ажилтай хэмээн шалтаглаж, нэг ч хоног хоол хийж идэлгүй, дандаа түргэн хоол идсэний хүчээр 3 кг нэмсэн. Энэ 3 кг нь дандаа гэдэсний орчимд шингэсэн тул ерөнхий галбир одоо лийрэн хэлбэртэй болсоон.
Авч буй арга хэмжээ: Банны өрөөндөө жин авч тавьсан. Орой бүр, өглөө бүр жингээ хянана. Өчигдөр найз хүүхэнтэйгээ мөрий тавьсан. Таван сарын дотор бэлхүүсний хэмжээгээ тэр 10см, би 15 см-р багасгаж, 6 толгойт булчинтай болох. Шүүгчид нь бусад найз нар. 07 сарын 07-нд дүнгээ гаргаад, дийлсэн нь дийлдсэнээрээ санасан юмаа авахуулна. Хоёулаа зорилгодоо хүрэх юм бол хамтдаа хүссэн газраа аялал хийх. Протоколоо өөр нэг найзын цоожтой тэмдэглэлийн дэвтэрт бичээд, гарын үсгээ зуран хадгалуулсан бүлгээ.
Нүүдэл гэж хэд хоног бужигналаа. Нэтгүй амьдарч болдог л юм байна. Гэхдээ их уйтгартай юм байна. Нэг найз нэтийн стикийг маань аваад явсан тул гурав хоног нэтгүй, бас ТВ-гүй. Гэхдээ ханиадтай байсан тул юм үзэх тэнхэлгүй байсоон. Нүүдлийн үеэр түрийвчнээс хиншүү гарсан байна. Дансанд 200хан евро. Ийш тийшээ татагдах мөнгө нь бараг 400. Гарч хүн амьтанд тараасан тав гурван юмаа цуглааж гүйцээхгүй бол :(. Энэ муу мөнгө нээрээ дух үрчийлгэх юмаа.
......гэжжжж

Хувь хувьсгалын ажил бүгдээрээ давхцаад, нэг иймэрхүү байна даа. Шалгалт, нүүдэл, хуучин, шинэ ажил...
Ширээ ч бас адилхан.

Ёстой сонин цаг агаартай газар шүү энэ европ. Гурав хоногийн өмнө цас ороод, аймаар хүйтэн болоод бөөн юм болсон чинь өчигдрөөс бороо ороод нөгөө цас нь хайлаад, гадуур нил шалбааг, гутлын дайсан болж байна шд. Гараад явахаар бүх юм чийг дааж, нойтон оргиод, цаанаа л жихүүн шүү. Жинхэнэ өвөл гэдэг юмыг хоёр хоног л үзчих юм байна л даа. Гэснээс түрүү жил Швейцарьт очоод ууланд явахдаа жинхэнэ өвөл гэдгийг үзсийм. Хэдэн зураг оруулъя.
Уулын зам нэг иймэрхүү байсан даа.

PS: Hezee ch bichij baisiin. Noorogt baij baihiin. uul ni olon zurag oruulah sanaatai baisiin baih daa. Tsag agaar ch yostoi laitai bainaa. Onoodor tsasan shamarga bolj bn.
Саяхан ах дүү долуулаа инээхдээ инээж, уйлахдаа уйлж, бужигнаад аав ээжийнхээ гэрийг дэлбэлчих шахан тэрсхэн өсөж байлаа. Долуулаа хоорондоо төстэй өндөр өндөр туранхайвтар хоёр охин, таван хүү байв даа. Тэгээд сургууль соёлд суръя даа энэ чинь гээд гэр орноосоо явцгаасан. Одоо тэгсэн чинь тэд нарын тав нь "Хөөе манай гэрийнхээн, би ийм хүн аваад ирлээ. Манай гэрийн гишүүн шүү" гээд өөр хоорондоо шаал ондоо таван хүн аваад ирэхийн. Нэг бэр нь бас их өндөр, нөгөө бэр нь их намхан, гурав дахь нь дунд зэрэг, дөрөв дэхийг хараагүй, тав дахийг бас хараагүй. Оросын буриад, тэндэхийн халх, эндэхийн хотон, ахиад нэг өөр буриад энэ тэр гээд бид нараас бас шал ондоо ястан гэжүгаа. Хажууд нь насыг барна энэ тэр гээд хэхэ. Бүр дөрвөн жаахан маамуу дундаас нь гарч ирээд. Ахиад нэг хоёр маамуугийн сураг энд тэнд гараад. Энэ жил ахиад хоёр магадгүйн биш үү хэхэ. Дүү маань энэ жил манай хүүхдийн сураг гарч магадгүй шүү гэнээ хэхэ. Миний таамаглаж байгаагаар эгч бас магадгүй. Дүү нар маань надад нээх аминчилж ирээд нууцаа ярьдгийн. Нэг нь өнөөдөр чатанд орж ирээд "Та манай гэрийн сонинг сонссон уу?" гэлээ. "Ямар??" гэсэн чинь "манайх бүл нэмж байгаа" гэнэ. Хэн нэг нь хүүхэдтэй болж байгаан байх гэсэн чинь хүргэн бэрийн сураг гарч байна. Ёстой нууж байгаад аймаар амархан учраа олдог байна шд. Одоо бага дүүтэйгээ л нийлж нөгөө таван айлын "хов живийг" ярьж байнаа хэхэ.

Нэг танилынхаа өгсөн хаягаар ороод ийм толгой эргэж, шоконд ором мэдээлэлийг уншлаа. Эхлээд та бүхэнд уг мэдээлэлийг орчуулан хүргэе.
Эмэгтэйчүүдийн илүүдэл: Монгол улс Туркээс 20 мянган эрсийг импортлоно.
Монгол улс маш өвөрмөц аргаар дотоод дахь эмэгтэйчүүдийн илүүдлээ арилгах гэж байна. Нэгэн сонинд мэдээлснээр, Монгол улс Туркээс 20 мянган эрэгтэйг импортлохоор төлөвлөж байна.
"Үнэн үү?: Монгол улс Туркээс 20 мянган эрсийг импортлохоор зэхэж байна." цааш унших »
...гэсэн байна шүү дээ. Мөн хатуу боджээ.
Гэснээс өчигдөр орой гэртээ орж ирээд ТВ-р Лолитагийн төгсгөлийг үзсэн. Яг мань эрийн хүн алдаг хэсгийг. Хүний галзуурлаа гэж. Нээрээ ч зүрх гэж юу юм бэ. Нохойны зүрх хүртэл цагаа тулахаар хүнийхээс өр зөөлөн ч байх.
"Аватар минийхээр" цааш унших »

